index.php

Монгол
  

English
  Туслах цэс

:: Зөвлөмж ::
Хэрэв танд манай сайт ямар нэгэн алдаатай харагдах эсвэл видео гарахгүй байгаа бол та дараах программ болон хөтөчийг хэрэглэж үзэхийг зөвлөж байна.
Зурган дээр дарж татаж авна уу.
Арвис Системс ХХК-ийн танилцуулга

Манай компани 2004 онд байгуулагдсан бөгөөд мэдээллийн технологийн цогц шийдэл, системийн интеграци, электроник, автоматжуулалтын үндэсний анхдагч мэргэжлийн компаниудын нэг юм. Манай компани үл тасалдах цахилгаан тэжээлийн төхөөрөмжийн шийдэл, хяналт хамгаалалтын систем, системийн программ хангамж, өндөр хурдны мэдээллийн сүлжээ зэргийн цогц шийдлийг боловсруулж, суурилуулдаг. Мөн өндөр технологийн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд салбар тус бүртээ үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан мэргэжлийн өндөр түвшний техник технологийн иж бүрэн шийдэл бий болгоход гол анхаарлаа хандуулан ажилладаг.
    
Манай баг

Манай компанид Герман, Америк, Орос, Хятад зэрэг улсуудад техник хангамж, программ хангамж, системийн чиглэлээр мэргэжлийн сургалтанд хамрагдаж олон улсын түвшний Microsoft, AutoCAD, APC-гийн итгэмжлэгдсэн сертификат авсан, мэдээллийн технологийн нууцлал хамгаалалт, найдвартай байдлын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд ажилладаг. Бидний эрхэм зорилго нь ажиллаж буй бүх чиглэлдээ мэргэжлийн гэгдэх нэрийг хэрэглэгчдээс авах явдал юм.
  
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮД:

ҮЛ ТАСАЛДАХ ЦАХИЛГААН ТЭЖЭЭЛИЙН ТӨХӨӨРӨМЖИЙН ШИЙДЭЛ

Манай компани нь үл тасалдах цахилгаан тэжээлийн төхөөрөмжийн салбарт дэлхийд тэргүүлэгч APC (American Power Conversion) компанийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр 2004 оноос хойш ажиллаж байна. Бид энгийн хэрэглэгчээс эхлээд оффис, давхар, обьектыг төвлөрсөн байдлаар тэжээх ухаалаг тог баригчийн (Smart-UPS) цогц шийдлийг боловсруулж, суурилуулдаг бөгөөд мэргэжлийн засвар үйлчилгээг хариуцдаг. Мөн хэрэглэгчдийг цахилгааны хэлбэлзлээс хамгаалах төрөл бүрийн тогторжуулагч төхөөрөмжүүд болон мэдээллийн төв, серверийн өрөөний иж бүрэн шийдлүүдийг нийлүүлдэг.
Та манай үл тасалдах цахилгаан тэжээлийн төхөөрөмжийн шийдлийг сонгосноор:
  • Мэдээллийн төвийн орчны температур, цахилгааны чанар, батерейны нөөцийг алсаас хянах;
  • Шаардлагатай үед урьдчилан тохируулсан горимын дагуу түгшүүр өгөх;
  • Цахилгааны саатлын үед өөрийн статус, бусад мэдээллийг SMS болон E-mail-аар илгээх;
  • Шаардлагатай үед урьдчилан тохируулсан горимын дагуу Windows, UNIX, LINUX үйлдлийн системийн серверүүд, системүүд болон өөрийгөө дэс дараалсан алхмын дагуу унтраах;
  • Аливаа ослын үед (гал түймэр, үер, усны аюул г.м) алсаас унтраах зэрэг олон боломжуудыг ашиглах болно.
Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед мэдээллийн үнэ цэнэ, багтаамж өсч түүний аюулгүй байдал болон системийн найдвартай ажиллах нөхцлийг хангах явдал хурцаар тавигдаж байгаа билээ. Арвис Системс ХХК нь APC компанийн албан ёсны төлөөлөгчийн хувьд мэргэжилтнүүдээ тус компаниас зохион байгуулдаг төрөл бүрийн мэргэжлийн сургалтанд хамруулах болсноор энэхүү салбарт мэргэшиж, олон улсын түвшний цогц шийдлийг үйлчлүүлэгчиддээ хүргэх боломжтой болсон юм.

ХЯНАЛТ ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЦОГЦ СИСТЕМ

Манай компани сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай хяналтын камерын цогц системийн шийдлийг боловсруулан, суурилуулдаг бөгөөд холбогдох программ хангамжийг монгол хэл дээр хөрвүүлэн хэрэглэгчдийг гарын авлага болон сургалтанд үнэгүй хамруулдаг. Та манай хяналтын системийг сонгосноор:
  • Чанартай найдвартай тоног төхөөрөмж;
  • Хамгийн өндөр чанартай дүрс бичлэг-Орчин үеийн H.264, MPEG4 алгоритмийн шахалтыг техник хангамжийн түвшинд шийдвэрлэснээр урт хугацааны дүрс болон дууны бичлэгийг хамгийн бага багтаамжтайгаар чанарын өндөр түвшинд хийх боломж;
  • Хамгийн урт хугацааны баталгаа-Бүтэн 2 жилийн баталгаа;
  • Бодит горимд хяналт тавих-Болж байгаа үйл явцыг тухайн цаг минутанд ямар нэг хугацааны хоцролтгүйгээр хянах боломж;
  • Байгууллагын дотоод сүлжээ болон интернет ашиглан алсын зайнаас хянах-Сүлжээний хурдаас хамааран салбар тус бүрийн бичлэгт хяналт тавих болон шууд бодит горимыг үзэх боломж;
  • Үндэсний мэргэжилтнүүдийн монгол хэл дээрхи программ хангамж;
  • Мэргэжлийн өндөр түвшний баталгаат үйлчилгээ;
  • Мэдээллийн найдвартай хадгалалт, хамгаалалт-Бичлэгийг жил, сар, цаг, минутаар үзэх гэх мэт олон давуу талыг мэдрэх болно.
Бид банкууд, АТМ, валют солих цэгүүд, тоглоомын газрууд, олон улсын байгууллагууд, гадаад дотоодын пүүс компаниуд болон нийтийн үйлчилгээний газруудад хяналтын иж бүрэн системийг суурилуулсан арвин туршлагатай.

СИСТЕМИЙН ПРОГРАММ ХАНГАМЖ

Манай байгууллага системийн программ хангамжийн салбарт ажилладаг дотоодын цөөн байгууллагуудын нэг юм. Манай багт Герман улсад, дотоодын Datacom, Bodicom компаниудад мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатайпрограммистууд ажилладаг. Урьд хэрэгжүүлж байсан төслүүдээс Германы Berthel GmbH компанийн үйлдвэрийн автоматжуулалтын тоног төхөөрөмжийн программ хангамжийн томоохон төсөл бий. Бидний ойрын зорилго нь программ хангамжийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гадаадын зах зээл дээр түлхүү анхаарч ажиллах явдал юм.

ӨНДӨР ХУРДНЫ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ

Манай компани өндөр хурдтай, олон улсын стандартад нийцсэн мэдээллийн сүлжээний цогц шийдэл боловсруулж, гүйцэтгэдэг. Үүнд:
  • 100Mbps/ 1Gbps/ 10Gbps хүртэлхи хурдтай сүлжээний шийдлүүд;
  • Шилэн кабель, утасгүй (wireless) LAN, WAN сүлжээний шийдлүүд;
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах техник хангамж болон программ хангамжийн шийдлүүд;
  • VoIP, Video, audio conferencing шийдлүүд;
  • Гэрээт техникийн (IT service) үйлчилгээ.

ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ

Манай компани нь мэдээллийн технологийн салбар нэвтэрч байгаа өндөр технологийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол улсдаа анхлан нэвтрүүлэхийг эрмэлздэг бөгөөд энэ үүднээс шинэ технологийн төвлөрсөн төв байгуулах зорилготойгоор ажиллаж байна. Үүнд:
  • F5 - Load balancing буюу сүлжээний бэлэн байдлыг хангах төхөөрөмжийн салбартаа дэлхийд тэргүүлэгч.
  • Ironport - Cisco компанийн нэг хэсэг бөгөөд e-mail and web security appliances буюу цахим шуудан болон вэб хуудасны аюулгүй байдлын салбартаа тэргүүлэгч бүтээгдэхүүн.
  • Tipping point - 3com компанийн нэг хэсэг бөгөөд Intrusion Prevention System (IPS ) буюу сүлжээний ерөнхий хамгаалалтын салбартаа дэлхийд тэргүүлэгч.
  • Blue coat - Application Performance Monitoring, WAN Optimization, Secure Web Gateway технологийн чиглэлээр сайн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог.
  • ARISTA - Cloud Networking технологийн салбарт 10GB switch санал болгодог.
  • JUNIPER - Өндөр хурдны сүлжээний орчинд тэргүүлэгч бүтээгдэхүүн санал болгодог.
Цаашид өндөр технологийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг оруулж ирэхээр олон компаниудтай яриа хэлэлцээр хийж байна.

БҮХ ТӨРЛИЙН ЛАЗЕР ХЭВЛЭГЧИЙН ХОРНЫ ТӨВ

Манай компани нь Монголын анхны брэнд лазер хэвлэгчийн хор болох ТОД нэрийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, аль хэдийн хэрэглэгчдийн танил бүтээгдэхүүн болгоод байна. Манай ТОД нэрийн бүтээгдэхүүн нь зах зээл дэх бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс хямд үнэ, өргөн сонголт, өндөр чанараар ялгардаг. ТОД брэнд лазер хэвлэгчийн хор нь картриджийн бүх эд ангиудыг дэлхийд тэргүүлэгч лазер хэвлэгчийн хор үйлдвэрлэгчдэд захиалж, шинээр хийлгэдэг учир хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж чадсан. Манай компани нь принтерийн хорны зах зээлд баталгаат үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн бөгөөд манай бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад доголдол гарсан тохиолдолд 1000 хуудас хэвлэсэн байсан ч шинэ бүтээгдэхүүнээр сольж өгдөг онцлогтой.
Бид ХААН банк, Хадгаламж банк, Капитал банк, УИХ-ын Тамгын газар, Худалдаа Аж Үйлдвэрийн тэнхим, Үндсэн хуулийн цэц, Улаанбаатар Төмөр замын удирдах газар,Петровис ХХК, Монгол Газар ХХК, Polo Resourses ХХК, QGX Mongolia, ШУТИС, ЭМШУИС гэх зэрэг олон байгууллагуудтай гэрээний дагуу байнга хамтран ажилладаг билээ.

МАНАЙ БАЙНГЫН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД

  • Монгол банк
  • ХАС банк
  • ХААН банк
  • АНОД банк
  • Худалдаа Хөгжлийн банк
  • Голомт банк
  • Хадгаламжийн банк
  • УБ хотын банк
  • Зоос банк
  • Капитрон банк
  • Кредит банк
  • Чингис хаан банк
  • Айвенхоу Майнз Монгол ХХК
  • Бороо гоулд
  • Санхүү Эдийн засгийн яам
  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
  • АНУ-ын ЭСЯ
  • Японы ЭСЯ
  • Моннис групп
  • Таван богд групп
  • Говь
  • Magicnet
  • CitiNet
  • Emeelt Mines
  • QGX Mongolia
  • Polo Resourses
  • JICA
  • Asia Gold
:: Түншүүд ::
Хэвлэх Хэвлэх