| Үл тасалдах цахилгаан тэжээлийн төхөөрөмж буюу UPS-ний тухай түгээмэл асуулт, хариултууд |
Асуулт 1. |
|
| Принтерийн хортой холбоотой түгээмэл асуулт, хариултууд |
Асуулт 1. Лазер принтерийн хорыг цэнэглэж
ашиглаж болох уу, хэдэн удаа цэнэглэж ашиглавал тохиромжтой байдаг вэ?
Лазер хувилагч, хэвлэгчийн хорнуудыг дахин цэнэглэж ашиглаж
болно. Ихэвчлэн картрижийг 1-оос дээш дахин цэнэглэх нь тохиромжгүй бөгөөд
олон дахин цэнэглэх, шаардлагатай эд ангийг солихгүй орхисоноос картрижийн
битүүмжлэл алдагдан нунтаг хор асгарч тоног төхөөрөмжид олон талын муу нөлөө үзүүлдэг. Хорыг
дахин цэнэглэхдээзарим солигдох шаардлагатай эд ангиудыг
(OPC, арчигч резинүүд болон бусад) шинэ эд ангиар солих шаардлагатайг
анхаараарай.
Асуулт 2: Лазер хэвлэгчийн хорыг хэрхэн зөв цэнэглэх вэ?
Картрижийг цэнэглэх нь нарийн
төвөгтэй туршлага шаардсан ажил бөгөөд тухайлсан картриж болгонд өөрийн
цэнэглэх заавар байдаг. Принтерийн хорны цэнэглэлт нь нарийн нямбай ажиллагаа
шаарддаг бөгөөд стандарт горимын үе шатуудаар хэрэгждэг процесс юм. Эдгээрийг
ерөнхий байдлаар тоймлоход:
- Бүрэн задаргаа хийх,
- Картриджийн дүрсний бул буюу гэрэл дамжуулагч бул болох OPCD
(Organic Photo Conductor Drum)-ыг шалгах,
- Картриджийн соронзон бул болох MR (Magnetic Roller)-ыг
шалгах,
- Картриджийн үндсэн цэнэглэгч бул болох PCR (Primary Charger
Roller)-ыг шалгах,
- Картриджийн хаягдал хорыг асгах, эд ангиудыг цэвэрлэх
(тухайлбал, 12А маркийн хорны хувьд хажуу талдаа ил тагтай, шууд хялбархан
цэнэглэх боломжтой мэт харагддаг боловч уг хорыг цэнэглэхдээ бусад бүх
маркийн хорны нэгэн адил бүрэн задалж, хогийн савыг цэвэрлэсний дараа цэнэглэх ёстой
байдаг. Картрижийн хогийн сав дахь хаягдал хорыг дахин ашиглах нь принтерт
маш муу нөлөө үзүүлнэ.)
- Нунтаг хорыг стандарт хэмжээгээр дүүргэх,
- Эд ангиудыг нэг бүрчлэн шалгаж угсрах,угсарсны дараа дахин
цэвэрлэх,
- Тест хэвлэж шалгах
Ямар ч төрлийн хорны картриджийг стандартын дагуу зөвхөн ганц удаа
цэнэглэж, ашиглах ёстой байдаг. Хэрэглэгч бие даан цэнэглэлт хийхтэй холбоотой
дор дурдсан асуудлуудыг анхаарах нь зүйтэй. Үүнд:
- Принтерийн хор нь хар тугалганы хольцтой байдаг учир
зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлгүйгээр цэнэглэх нь байгаль
орчинд болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Нунтаг хор нь маш
нарийн ширхэгтэй тоосонцор байдаг учир агаарт дэгдэж тухайн байгууллагын
ажилтнууд, үйлчлүүлэгчдийн бие организмд шингэдэг аюултай.
- Стандарт горимын дагуу цэнэглэлт хийгээгүйгээс шалтгаалан
хэвлэгч, хувилагч зэрэг тоног төхөөрөмжүүдийн булнууд эвдрэх, эдэлгээний
хугацаа богиносох, хэвлэлийн стандартыг хангахаа болих зэрэг олон эрсдлүүд
учирдаг.
Асуулт 3: Лазер хэвлэгчийн картриж хэрхэн ажилладаг вэ?
Картрижийн үндсэн хэсэг болох OPC ( Organic Photo Conductor)
Drum буюу гэрэл дамжуулагч бул нь
хүчтэй гэрлийн урсгалд цэнэглэгдэх чанартай материалаар хийгдсэн байдаг бөгөөд
хэвлэгдэх дүрс болон текстийг энэхүү булд тусгаснаар гадаргуу нь цэнэглэдэг.
Үүнтэй зэрэгцэн картрижийн өөр нэг хэсэг болох Мagnetic roller буюу соронзон бул нь хор бүхий хайрцагнаас өөрийн
гадаргууд нунтагийг жигд тархаан эргэлдэх бөгөөд цэнэглэгдсэн OPC Drum-д хэвлэгдэх зүйлийн тод бүдэгээс
шалгаалан нимгэн эсвэл зузаанаар нунтагыг тархааж байдаг. Үүний дараа OPC Drum-ийг цаастай харьцуулснаар дүрс
хэвлэгдэх бөгөөд хэвлэгдсэн дүрсийг бэхжүүлэн хатаах болон цаасыг
цэнэггүйжүүлэх зэрэг ажлуудыг цаашид принтер хийж эхлэнэ.
Хэдийгээр цаасанд хороо наасанч гэсэн OPC Drum дээр маш бага хувийн хор үлддэг ба энэрүү хорыг арчин хаях
буюу хогийн савд хийх ёстой. Энэхүү үүргийг Wiper
blade буюу арчигч резин гүйцэтгэнэ.
Картрижийн өөр нэг арчигч резин болох Doctor blade соронзон булд хор жигд тараах үүрэгтэй. Эдгээр эд
ангиуд тодорхой хугацааны дараа элэгдэн хэвлэлтийн чанар болон принтерт нөлөөлж
эхэлдэг.
Асуулт 4: Чанар муу хор хэрэглэх нь принтерт хэрхэн нөлөөлдөг вэ?
Чанар муутай эсвэл хэт олон дахин цэнэглэсэн (арчигч резин
муудсан) хор асгарах магадлалтай. Асгарсан нунтаг нь принтерийн механик эд
ангиудыг бохирдуулж автоматаар цаас татах болон дамжуулах механизмын үйл
ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Түүнчлэн асгарсан хор бусад цахилгаан дамжуулах
эд ангиудыг бохирдуулан шатаах магадлалтай.
Картрижийг баталгаагүй чанар муутай нунтагаар цэнэглэх
ихээхэн хортой. Нунтаг хор ны цэнэг авах чадвар муугаас принтерийн хатаагч
булыг бохирдон лазер хэвлэгч нь цаасаа үрчийлгэх эсвэл ороодог (гацах)
синдромтой болдог.
Принтерийн эдгээр эд ангиуд харьцангуй өндөр үнээр засагддаг.
|
|
|