index.php

Монгол
  

English
  Туслах цэс

:: Зөвлөмж ::
Хэрэв танд манай сайт ямар нэгэн алдаатай харагдах эсвэл видео гарахгүй байгаа бол та дараах программ болон хөтөчийг хэрэглэж үзэхийг зөвлөж байна.
Зурган дээр дарж татаж авна уу.

Арвис Системс компани нь танд мэргэжлээрээ өсч дэвжих боломж, өрсөлдөхүйц цалин хөлс, найрсаг хамт олон санал болгож байна.

Сонирхсон хүмүүс компани дээр ирж анкет бөглөх буюу анкетны маягтыг эндээс (Ажилтны анкет авах) татаж авч бөглөөд info@arvisys.com гэсэн и-мэйл хаяг уруу илгээнэ үү. Зөвхөн шаардлага хангасан өргөдөл гаргагчийг ярилцлагад дуудах болно.

Жич: Анкетны маягтыг бүрэн гүйцэт бөглөж, зургаа хавсаргах шаардлагатайг анхаарна уу.

1.ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ - 1 хүн

  • Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр их дээд сургууль төгссөн, бакалавраас дээш зэрэгтэй
  • Бизнесийн байгууллагад ахлах нягтлан бодогчоос дээш албан тушаалтайгаар 3-аас доошгүй жил ажилласан, ажлын дадлага туршлагатай,
  • Мэргэжлийн ур чадвар өндөртэй, СТОУС, бизнес татварын хууль эрхзүйн зохицуулалтын талаар өндөр мэдлэгтэй
  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн программыг сайн эзэмшсэн, туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй (at least upper intermediate level)
  • Мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно
  • Хариуцлагатай, шударга, хувийн зохион байгуулалт сайтай, санаачлагатай, харилцааны өндөр соёлтой
  • Багаар болон бие дааж ажиллах чадвартай
  • Мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллах

 

2.БАРАА МАТЕРИАЛЫН НЯРАВ-1 хүн

  • Эрэгтэй, 25-аас дээш насны, дээд боловсролтой
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Үнэнч шударга, нямбай, харилцааны соёлтой
  • Тайлан тооцоо гаргах, тооллого хийх чадвартай
  • Компьютер дээр сайн ажилладаг

 

Бүрдүүлэх материал:

 

  • Дэлгэрэнгүй анкет (цээж зурагтай)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Диплом, мэргэжлийн сертификатуудын хуулбар

 

Сонирхсон хүмүүс 2011 оны 07 сарын 30-ны дотор материалаа info@arvisys.com гэсэн и-мэйл хаяг уруу илгээх буюу компани дээр авчирч өгнө үү. Зөвхөн шаардлага хангасан өргөдөл гаргагчийг ярилцлагад дуудах болно.

 

Арвис Системс ХХК

:: Түншүүд ::
Хэвлэх Хэвлэх