index.php

Монгол
  

English
  Туслах цэс

:: Зөвлөмж ::
Хэрэв танд манай сайт ямар нэгэн алдаатай харагдах эсвэл видео гарахгүй байгаа бол та дараах программ болон хөтөчийг хэрэглэж үзэхийг зөвлөж байна.
Зурган дээр дарж татаж авна уу.
Оффисын ухаалаг дэд бүтцийн шийдэл:

Найдвартай цахилгаан сүлжээ, өндөр хурдны мэдээллийн болон утасны сүлжээ, серверийн тоноглол, серверийн рак, хөргөлтийн систем
Дэлгэрэнгүй...
Өндөр хурдны мэдээллийн болон утасны сүлжээний шийдэл

Манай компани өндөр хурдтай, олон улсын стандартад нийцсэн мэдээллийн сүлжээний цогц шийдэл боловсруулж, гүйцэтгэдэг. Үүнд:
  • 100Mbps/ 1Gbps/ 10Gbps хүртэлхи хурдтай сүлжээний шийдлүүд;
  • Шилэн кабель, утасгүй (wireless) LAN, WAN сүлжээний шийдлүүд;
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах техник хангамж болон программ хангамжийн шийдлүүд;
  • VoIP, Video, audio conferencing шийдлүүд;
Дэлгэрэнгүй...
Хяналтын камерны иж бүрэн шийдэл

Бид таны аюулгүй байдлыг хангах IP болон аналог системийн төрөл бүрийн хяналтын системийн шийдлүүдийг санал болгож байна. Үүнд:

  • Мэргэжлийн өдөр шөнийн камер (Professional day & night camera)
  • Доргио болон эрс тэс цаг уурын нөхцөлд тэсвэртэй камер (Color CCD Vandalproof Weatherproof IR camera)
  • Эрс тэс цаг уурын нөхцөлд тэсвэртэй хэт улаан туяаны камер (Weatherproof IR /Infra Red/ camera)
  • Хөдөлгөөнт, өндөр хүчин чадалтай камер (SpeedDome camera)
  • Хагас дугуй камер (Mini Dome camera)
  • Жижигхэн метал гадаргуутай хагас дугуй камер (MiniatureMetal box /dome camera)
  • Тэжээлийн утасгүй камер (Wireless camera)
  • Төрөл бүрийн линз, камерын гэр болон сууриуд
  • Бичигч, хадгалагч төхөөрөмж (DVR)
  • Сервер компьютер, хяналтын дэлгэц, удирдлагын самбар
  • Программ хангамж

Бидний санал болгож буй хамгаалалтын камерын систем нь компьютер серверээр удирдагдах бүрэн автоматжуулагдсан тоон систем болно. Систем нь камераас авах видео дүрсийг тоон хэлбэрт оруулж Н.264 стандартаар шахаж компьютерт  хадгалдаг ба бусад стандартуудаас (жишээлбэл MPEG-4, MJPEG) дүрсийг өндөр чанартай бөгөөд санамжид бага зай эзлэхээр хадгалах боломж олгодгоороо онцлогтой байгаа юм.

Энэхүү систем нь танд дараах боломжуудыг олгоно. Үүнд:

  • 1 сервер нь 16 хүртэлх камер удирдах
  • Бичлэгийн хэд хэдэн автомат горим
  • Бичлэгийг хөдөлгөөн  илэрсэн тохиолдолд, жирийн үргэлжилсэн байдлаар, гадаад мэдрэгчийн тусламжтайгаар тус тус хийх
  • Системийн ажиллах горимыг  хоногийн өдөр тус бүрт тус тусад нь тохируулан хувиар зохиож ажиллуулах
  • Дүрс бичлэгийг урт хугацааны туршид хадгалах / компьютерын санамжаас хамааран хэдэн сар хүртэл/
  • Санамжид байгаа дүрс  бичлэгийг хэдийд ч хялбараар гарган үзэх
  • Камерас авах дүрсээс хөдөлгөөнийг илрүүлэх чадвартай / MOTION DETECTION/
  • Дүрстэй хамт мөн дууг бичиж хадгалах
  • Программын хэрэглэгчдийн бүртгэл хийж, эрхийг нь тогтоох
  • Системийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хөтлөх /System and alarm logging/
Дэлгэрэнгүй...
Үл тасалдах цахилгаан тэжээлийн төхөөрөмжийн төвлөрсөн шийдэл

Бид бизнесийн тань тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах төрөл бүрийн шийдлүүдийг санал болгож байна. Үүнд:
  • Хувь хэрэглэгч, жижиг / дунд бизнес, оффис, мэдээллийн төв (datacenter), обьектыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хангах төвлөрсөн UPS системийн шийдлүүд (1kVA-200kVA)
  • Харилцаа холбооны, эмнэлгийн, лабораторийн, эрдэм шинжилгээний багаж хэрэгсэл г.м нарийн тоног төхөөрөмжүүдэд зориулсан online буюу цахилгааны хэлбэлзлийг тогтворжуулагч функцтэй төвлөрсөн UPS системийн шийдлүүд
Дэлгэрэнгүй...
:: Түншүүд ::
Хэвлэх Хэвлэх